БНСУ-ын Дэгү хотын Шинжлэх ухааны музейд "Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь" сэдэвт олон улсын зохион бүтээгчдийн зургаа дахь удаагийн уралдаан аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буйг бид өмнө мэдээллэсэн.
Тус олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн Хөдөө аж ахуйн их сургуулийн Байгалийн ухаан, ухаалаг технологийн ахлах лицей сургуулиас гурван баг шалгарч оролцсон билээ.
"Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь" уралдаанд багууд амжилттай оролцож П.Энхцэцэг багштай "Infinity" баг II, доктор Ж.Эрдэнэдалай багштай "A green future" баг IV, доктор Б.Болормаа багштай “Green system" баг V байрыг тус тус эзэлжээ.
Олон улсын тэмцээнд сургуулийнхаа цаашлаад эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилттай оролцсон баг, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.