БНСУ-ын Оюутны холбооны сайн дурын клубийн оюутан, залуус 2023 оны 10 дугаар сараас эхлэн Эко клуб байгуулан ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Эрдэм шинжилгээний алба, Хэл соёлын тэнхимийн багш нарын удирдлага дор дөрвөн сарын хугацаатай ажиллах билээ.
Нийгмийн сайн сайхны төлөө байгуулагдсан Эко клубт ХААИС-ийн оюутан залуус, ХААИС-ийн харьяа Байгалийн ухаан, ухаалаг технологийн сургалттай ахлах сургуулийн сурагчид элсэн Солонгосын хэл соёлоос суралцаж, туршлага судалж байна.
Эко клубийн сайн дурын оюутнууд ахлах ангийн сурагчид болон оюутнуудад солонгос хэл заах, хос хөтөлбөрөөр суралцагчдын хэлний чадварыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах олон санал санаачилга гарган хийж хэрэгжүүлсэн ажил тухайлбал, тасалгааны ургамал тарих, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэр гээд олон ажил хийснээ танилцууллаа.
БНСУ-ын Оюутны холбооны сайн дурын клубийн 25 солонгос оюутан 5 багт хуваарилагдан Монгол Улсын их, дээд сургууль болон ЕБС-д байгаль орчныг хамгаалах сайн дурын клуб байгуулан ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Эко клубийн оуютнууд ХААИС-ийн харьяа Байгалийн ухаан, ухаалаг технологийн сургалттай ахлах сургуулийн “Eco zone” сурагчдын амралт, уулзалтын өрөөг тохижуулах төслийн санал илгээсэн нь Монгол, Камбож, Вьетнам улсад ажиллаж байгаа бусад 20 багаасаа шалгарч хамтран ажиллах байгууллагадаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулах эрх авч чаджээ.