Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөдөө аж ахуйн их сургуулийн магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал-2023” энэ сарын 15-16-ны өдрүүдэд болж шилдгүүдээ тодрууллаа.
“Хөдөө аж ахуйн их сургуулийн магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал-2023”-д нийт 26 судлаач судалгаагаа хэлэлцүүлж өрсөлдлөө.
Докторантын шилдэг бүтээлийн шалгаруулалтад 13 бүтээл ирсэнээс докторант Ж.Мөнхтөр “Үр тарианы комбайны сүрэл хэрчих хутганы техникийн нөөцийг нэмэгдүүлсэн янз бүрийн хувилбарыг туршсан үр дүн” бүтээлээр тэргүүн байр эзэлж 2 сая төгрөг, докторант Д.Бямбасүрэн “Тариалангийн газрын ургацыг олон хүчин зүйлийн дүн шинжилгээний аргаар загварчлах боломж” бүтээлээр дэд байр эзэлж 1.5 сая төгрөг, докторант Г.Өлзийсайхан “Архангай болон Өвөрхангай аймгийн зарим сумын сарлагийн бруцеллёзын халдварлалт, өвчний үүсгэгчийн судалгаа” бүтээлээр гутгаар байр эзэлж 1 сая төгрөгийн тэтгэлгээр тус тус шагнуулсан байна.
Магистрантын шилдэг бүтээлийн шалгаруулалтад мөн 13 бүтээл ирсэнээс магистрант Б.Мөнхжаргал “Зарим малын эдийн сорьцод агуулагдах зэс (Cu), цайр (Zn)-ийн хэмжээг тодорхойлсон дүн” бүтээлээр тэргүүн байр эзэлж 1 сая төгрөг, магистрант Б.Пүрэвсүрэн “Олон сувгийн камертай дроноор мөнх ногоон арцны тархалт, нөөцийг судалсан дүн” бүтээлээр дэд байр шалгарч 600 мянган төгрөг, магистрант Б.Түвшинжаргал “Архангай аймгийн нутагт 2020-2022 оны хооронд гарсан мал, амьтны галзуу өвчний гаралтыг оношилсон дүн” бүтээлээр гутгаар байрт шалгарч 300 мянган төгрөгийн тэтгэлэг авах эрхээр шагнууллаа.
“Хөдөө аж ахуйн их сургуулийн магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал-2023”-д бүтээлээ ирүүлсэн эрдэмтэн судлаач, багш нарынхаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.
Докторантын шилдэг бүтээлийн шалгаруулалт
Магистрантын шилдэг бүтээлийн шалгаруулалт