URGENT төслийн хүрээнд Эстони улсын Тарту хотод олон улсын сургалт болов

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-11-27 11:47:48

 

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилтээр “Энэтхэг ба Монгол Улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд "Using Drones in Environmental Research - Basic Knowledge and Examples of Applications сэдэвт хоёр долоо хоногийн сургалтыг (2023.10.30-2023-11.12) төслийн хамтрагч байгууллага болох Эстонийн Амьдралын ухааны их сургууль (Estonian University of Life Sciences) амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар зайнаас тандан судлах, UAV аппликейшны жишээ сургалт, дроны нислэгийн аюулгүй байдал, камер, фотограмметр, нислэгийн төлөвлөгөөг боловсруулах, туршилтын нислэг, дроноор мэдээлэл цуглуулах, программ хангамж, мэдээлэл боловсруулах гэх мэт сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон сургалтууд явагдлаа.

Оролцогчид сургалтаас гадна Раул Сампиогийн "Novel Approaches in Multi-sensor Unmanned Aerial Vehicles as the Basis for Enhancing Fire Management Frameworks" сэдэвт докторын ажлын хамгаалалтад оролцлоо. Мөн Канадын Йоркийн их сургуулийн профессор Тармо Рамел “The Complexities of Measuring Landscape Structure" лекцэнд сууж Эстонийн Soomaa National Park-д зочилсон нь сургалтыг улам үр өгөөжтэй, сонирхолтой болгосон юм. Сургалтад ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн “Нарт” сургалт, судалгааны төвийн агрономч, докторант Б.Төртулга, Баянчандмань дахь Мод үржүүлэг ССҮТ-ийн ойн инженер, магистрант Д.Базар нар амжилттай оролцож, сертификат гардан авлаа.

 

The project website:

https://urgent-project.net/

Facebook link:

https://www.facebook.com/groups/urbangreenblue/permalink/1425987774833606/