Бүгд найрамдах Солонгос улс (БНСУ)-ын Зайнаас тандан судлалын нийгэмлэг (Korean Society of Remote sensing /KSRS/), Бүгд найрамдах Хятад улс (Тайвань)-ын Зайнаас тандан судлалын нийгэмлэг (Chinese Society of Photogrammetry and Remote Sensing /CSPRS/), Японы Зайнаас тандан судлалын нийгэмлэг (The Remote Sensing Society of Japan /RSSJ/) хамтран сансрын технологийн хэрэглээ, ялангуяа зайнаас тандан судлалын технологи аргачлалуудын орчин үеийн чиг хандлага, инновацын тухай нээлттэй хэлэлцэх Олон улсын Зайнаас тандан судлалын симпозиум (International Symposium for Remote Sensing /ISRS/)-ийг жил бүрийн хавар зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн 29 дэхь симпозиум нь 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Тайванийн Тайчун хотноо Чун Cингийн нэрэмжит Үндэсний их сургууль (National Chung Hsing University) дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн симпозиум:
Монголын Гео-мэдээллийн Холбооны Хүндэт гишүүн, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн ахлах багш, доктор С.Баттуяа 2024-2025 онд хэрэгжүүлэх Монгол-Тайванийн хамтарсан “Хиймэл дагуулын мэдээгээр ойн менежментийн зураглалыг боловсронгуй болгох нь (Дархан-Уул аймгийн жишээн дээр)” /Improving forest management mapping using satellite data (Case study of Darkhan-Uul province)/” сэдэвт төслийн үйл ажиллагааг танилцуулж, “Mapping forest health in Darkhan-Uul province, Mongolia through sentinel-2 spectral indices” илтгэл хэлэлцүүлэв.
Төслийн Монголын талын удирдагч С.Баттуяа Тайванийн Үндэсний төв их сургуулийн Сансар судлал, зайнаас тандан судлалын судалгааны төв /National Central University, Center for Space and Remote Sensing Research (CSRSR)/-д айлчилж профессор Fuan Tsai-тай уулзан хамтарсан төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Энэхүү төв нь 1984 онд байгуулагдсан, зайнаас тандан судлал, гео-информатикс, сансар судлал гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оноос Франц SPOT, Тайванийн FORMOSAT зэрэг оронзайн өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээг 3000 км радиус газар нутгийг хамарч 24 цагийн турш хүлээн авах станцтай бөгөөд станцын хүлээн авсан болон станцаар дамжуулан оронзайн өндөр нарийвчлал бүхий SPOT, FORMOSAT хиймэл дагуулуудын мэдээг энэхүү төслийн судалгаа, дүн шинжилгээнд ашиглах юм.
Олон улсын Зайнаас тандан судлалын симпозиумд дээрх төслийн Монголын талын судлаачдыг төлөөлөн Монголын Гео-мэдээллийн Холбооны УЗ-ийн гишүүн доктор Н.Баянмөнх, гишүүд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ЭШДэА А.Цолмон, ЭШДэА Л.Очирхуяг нар “Application of the random forest algorithm for forest boimass estimation in Khangal soum, Bulgan province, Mongolia” ханын илтгэлээр цахимаар оролцон судалгааныхаа явцаас танилцуулав.
Түүнчлэн МГХ-ны гишүүн, ШУТИС-ийн ГУУС-ийн багш, доктор Б.Жавзандулам “3d dijital city modeling in Ulaanbaatar city”, Японы Тоямагийн их сургуулийн (Toyama Prefectural University) дэд профессор М.Билгүүнмаа "Integrating sentinel-2 satellite derived NDSI AND NDWI with ground truth snow depth data for snow depth estimation during DZUD prone region in Mongolia” ханын илтгэл, Нийслэлийн Бодлого судлалын төвийн мэргэжилтэн Э.Оюунбилэг “Environmental impact assessment using multi analysis in the Ulaanbaatar city center” аман илтгэлээр оролцож судалгааны ажлаа хэлэлцүүллээ.