ХААИС-ийн Чанарын баталгаажуулалтын арга хэмжээний хүрээнд Газрын харилцааны салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын хүлээлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, сургалтын хөтөлбөр хөгжүүлэлтэд сонирхогч талуудыг оролцуулж, санал солилцох зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт:
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимийн эрхлэгч Л.Уранбилэг “ХААИС-иас бэлтгэж буй газрын харилцааны салбарын мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн мэдээлэл”
- ГЗБГЗЗЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Энхболд “Газрын харилцааны салбарын хүний нөөцийн талаарх мэдээлэл”
- Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Батнасан “Нийслэлд газрын харилцааны салбарын хүний нөөцийн чиглэлээр тулгамдаж буй асуудал”
- Төв аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Бадамгарав “Орон нутагт газрын харилцааны салбарын хүний нөөцийн чиглэлээр тулгамдаж буй асуудлууд”
- ГЗБГЗЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн “Газрын харилцааны салбарын чиглэлээр суралцан төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээл дээр тулгамдаж буй асуудлууд”-ыг тус тус танилцуулж, мэдээлэл хийлээ.
Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргүүдийн газрын зохион байгуулалтын алба, мэргэжлийн холбоод, ажил олгогчид, төгсөгчдийн төлөөлөл оролцож, саналаа солилцов.
Газрын менежментийн тэнхим хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ олон улсын стандартад суурилсан байдлаар хөгжүүлэлт хийж, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогчид, төгсөгчид, бусад сонирхогч талуудаас өгсөн санал, зөвлөмжийг тусган боловсруулж байна.