Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх Хоккайдо мужийн Хидака үржлийн адууны холбооны ерөнхийлөгч Furukawaтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус холбоо Хоккайдо мужийн Хидака цэвэр цусны үүлдрийн хурдны адуу үржүүлдэг 662 фермийг нэгтгэсэн үржлийн адууны мэргэжлийн холбоо юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Хикада мужийн үржүүлгийн адууны холбооны гишүүн байгууллагуудад Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөгч бакалаврын зэрэгтэй, япон хэлний мэдлэгтэй мэргэжилтэн болон оюутан суралцагчдыг мэргэжлийнг ур чадвар олгох цалинтай дадлагажих хөтөлбөрт хамруулахаар харилцан тохиролцов.
Мөн Япон улсад адууны үржил селекци, арчилгаа маллагааны өндөр технологийг эзэмшихийн хамт Япон улсын зан заншил, өв уламжлалаас суралцаж, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжийг мал аж ахуй, мал эмнэлгийн чиглэлийн мэргэжилтэн, оюутнуудад олгож байгаа юм.