БНСУ-ын Гёнсан их сургуулийн магистр, доктор, пост докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-07 16:20:05

БНСУ-ын Гёнсан их сургуулийн магистр, доктор, пост докторын тэтгэлэгт хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Хамрах хүрээ:  ХААИС-ийн багш, оюутан, төгсөгчид

Хамрагдах хугацаа: 

Магистрын хөтөлбөр: 2024.09.02-оос эхлэн 2 жил (1 жилийн солонгос хэлний сургалт+2 жил)

Докторын хөтөлбөр: 2024.09.02-оос эхлэн 3 жил (1 жилийн солонгос хэлний сургалт+3 жил)

Пост докторын хөтөлбөр: 2024.09.02-оос эхлэн 6 сараас-1 жил тус тус суралцана.

Тавигдах шаардлага: Өргөдлийн материал бүрдүүлэхээс өмнө Гёнсан их сургуулийн вэб сайт (gnu.ac.kr)-аас суралцах тэнхимийнхээ профессортой холбогдож зөвлөх профессорын тодорхойлох захиаг авсан байна.

Тэтгэлэг:        * Ирж очих онгоцны зардал, сургалтын төлбөр

                        * Тэтгэлэг жилийн 14,100,000-19,800,000 вон байна.

 

Өргөдлийн материал өгөх сүүлийн  хугацаа:  2024.03.20

Бүрдүүлэх материал:

  1. Материалын бүрдэл шалгах хуудас
  2. Өргөдлийн анкет
  3. Хувийн мэдээлэл
  4. Суралцах төлөвлөгөө
  5. Судалгааны төлөвлөгөө
  6. Тодорхойлох захидал
  7. Эрүүл мэндийн бичиг
  8. Гадаад паспортын хуулбар /өнгөтөөр хэвлэсэн байх/
  9. Санхүүгийн тодорхойлолт
  10. 3,5*4,5 харьцаатай цээж зураг /1 хувь/
  11. TOPIC, KLAT, TOEFL, IELTS-зэрэг шалгалтын сертификат
  12. Өргөдлийн  хураамж  /70,000 вон Гёнсан их сургуулийн дансанд шилжүүлсэн байх/
  13. Гёнсан их сургуулийн зөвлөх профессорын тодорхойлолт

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, түншлэлийн албаны  international@muls.edu.mn хаягаар авна уу

 

ГАДААД ХАРИЛЦАА, ТҮНШЛЭЛИЙН АЛБА