Япон улсын Хоккайдо мужийн Hidaka үржлийн адууны нийгэмлэгийн захирал Norihisa Maekawa тэргүүтэй зочид ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, ХААИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, МЭС-ийн профессор А.Гомбожав нартай уулзав.
Уулзалтаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж тус их сургуулийн малын их эмч, мал зүйчийн мэргэжлийн төгсөх ангийн, япон хэлний зохих төвшний мэдлэгтэй оюутнуудыг Hidaka үржлийн адууны нийгэмлэгт оюутны амралтын хугацаанд дадлагажуулахаар тохиролцож дадлагын кредит цагийг тооцох талаар харилцан санал солилцсон.
Уулзалтын үеэр ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх Япон хэлний кабинет байгуулж Япон Улсад дадлагажих оюутнуудын хэлний бэлтгэлд анхаарч ажиллаж буйгаа илэрхийллээ.