ХААИС КОПИА Монгол төв хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад тусламж үзүүллээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-15 17:35:05

ХААИС-иас хөдөө орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдад туслах зорилгоор Халуун сэтгэл аяныг эхлүүлсэн билээ.

Аяны хүрээнд гурван чиглэлээр тусламж үзүүлэн ажиллаж байгаагийн нэг нь профессор, багш, судлаачдынхаа судалгааны үр дүнд бий болсон инновацын зарим шилдэг бүтээгдэхүүн (малын эм, тариа, бэлдмэл)-ийг хэрэгцээт газарт хүргэхээр түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна.

Энэ удаад КОПИА Монгол төв ХААИС хамтран хэрэгжүүлж буй "Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн тэжээл үйлдвэрлэлийг нэвтрүүлэх" төслөөс  Өвөрхангай аймгийн Хархорин сумын өвөлжилт, хаваржилт хүнд байгаа малчин өрхүүдэд тусламж үзүүлж 5 тонн өвс, 2000 л ферментжүүлсэн тэжээлийн нэмэлтийг  хүлээлгэж өглөө.