ХААИС-ийн Агроэкологийн сургууль Партизаны полигонд байрлалтай “Ухаалаг хүлэмжийн аж ахуй” төвийн талбайд БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр "Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх" төслийг 2023 оноос хэрэгжүүлж байна.
Төслийн удирдагч Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал, ХААИС-ийн хүндэт профессор Ли Юун Бом тэргүүтэй төслийн багийн гишүүд ХААИС-ийн удирдлагуудтай уулзаж 2024 онд туршилт, судалгааны ажилд зориулсан төслийн гэрээнд 03 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.
БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх” төслийн бүтээн байгуулалтын нийт өртөг нь өртөг нь 1 сая ам.доллар бөгөөд өнгөрсөн жил төслийн хүрээнд долоон төрлийн өвөл, зуны загвар хүлэмжийг барьж ашиглалтад оруулсан.