Японы Токай их сургуулийн профессор Ёшико Сэкинэ ХААИС-д зочин судлаачаар ажиллалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-22 12:59:07

Япон болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан “Инжeнер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы Токай их сургуулийн профессор Ёшико Сэкинэ ХААИС-д зочин судлаачаар ажиллалаа.

ХААИС-ийн эрдэм шинжилгээ инновацын газрын захирал Э.Төмөртогтох, Захиргаа, удирдлагын газрын Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга  нар  профессор Ёшико Сэкинэ болон төслийг хамтран хэрэгжүүлэгч Агро экологийн сургуулийн багш нарыг хүлээн авч уулзан Японы Токай их сургууль болон ХААИС-ийн судалгааны баг-судлаачдын хамтын ажиллагааг өргөтгөн сайжруулах, судалгааны үр дүн, бүтээлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов. 

“Инжeнер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ХААИС-ийн Агроэкологийн  сургуулийн  Экологи, газар тариалан хөрс судлалын тэнхим, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхим зочин профессор Ёшико Сэкинэгийн гол судалгаа болох “Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа”-нд хамтран ажиллаж байна.  

Профессор Ёшико Сэкинэ  (https://www.sc.u-tokai.ac.jp/sekineLB/english.htm) хүрээлэн буй орчны химийн чиглэлээр судалдаг бөгөөд одоогоор дэвшилтэт адсорбент материалаар хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах судалгаа мөн анагаах ухааны чиглэлд хүний эрүүл мэндийн оношилгоонд инновац нэвтрүүлэх судалгаа хийж байна. Тухайлбал, хүний биеийн арьснаас ялгарч буй үнэрээр сэтгэл санаа, эрүүл мэндийг тодорхойлох мэдрэгчийг бүтээж туршилтад ашиглаж байгаа аж.

ХААИС-д зочин профессороор ажиллах хугацаандаа ноён Ёшико Сэкинэ “Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа”-ны төслийн анхан шатны үр дүнг хэлэлцэх, судлаачдыг чадавхжуулах, мэдээлэл  солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Бионүүрс ба нүүрсэн адсорбентийн хэрэглээ-судалгаа”эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж ХААИС-ийн оюутнуудад “Нүүрсэн абсорбентыг хүрээлэн буй орчин ба анагаах ухааны салбарт хэрэглэх нь” сэдвээр лекц уншиж хэлэлцүүллээ.

“Нүүрсэн абсорбентыг хүрээлэн буй орчин ба анагаах ухааны салбарт хэрэглэх нь” лекц

“Бионүүрс ба нүүрсэн адсорбентийн хэрэглээ-судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал 

“Бионүүрс ба нүүрсэн адсорбентийн хэрэглээ-судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал 

Хүний биеийн арьснаас ялгарч буй үнэрээр сэтгэл санаа, эрүүл мэндийг тодорхойлох мэдрэгч