ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Жалантуны ажил мэргэжлийн сургуулийн төлөөлөгчдийг ХААИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзан хамтын ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлж ярилцлаа.
Хоёр тал хэлний бэлтгэл, багш болон оюутан солилцооны хөтөлбөр, ухаалаг технологи, үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлд хамтарч ажиллахаар харилцан тохиролцов.
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Жалантуны ажил мэргэжлийн сургууль нь Сувилагчийн мэргэжлийн практик дадлагын бааз, Шинжлэх ухаан, технологийн инкубатор, Ой хээрийн онцгой төрлийн мэргэжлийн /хээрийн гал түймэр унтраагч/ ур чадвар хянан тогтоох байгууллага, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Боловсролын яамны хөдөө аж ахуйн мэргэжлийн техникийн сургалтын загвар бааз, ӨМӨЗО-ны ажил мэргэжлийн ур чадвартны сургалтын бааз, Үндэсний эрүүл мэндийн салбарын мэргэжлийн ур чадварын сургалтын станц, Хятад хэлний төв аялгын сургалт, шалгалтыг зохион байгуулах эрх бүхий үйл ажиллагааг эрхэлдэг байна.
Мөн сургалтын ухаалаг загварчилсан платформ, дрон зэрэг орчин үеийн мэдээлэл технологид суурилсан Заан сургахын шинжлэх ухаан тэнхим, Хөдөө аж ахуйн ойн инженерчлэлийн тэнхим, Мал аж ахуй, малын эмчийн тэнхим, Анагаах ухааны тэнхим, Сувиллын тэнхим, Эдийн засгийн удирдлагын тэнхим, Мэдээллийн инженерчлэлийн тэнхим, Зам харилцаа болон ухаалаг үйлдвэрлэлийн тэнхим, Олон нийтийн суурь мэдлэг заан сургах тэнхим, Марксизмын үзлийн заан сургалт, судалгааны төв, Насан туршийн сургалтын хэлтэс зэрэг 11 хэлтэс, тэнхимээр дамжуулан нийгмийн хөгжлийн захиалгаар газар тариалан, ойн аж ахуй, загасны аж ахуй, мал аж ахуй, зам тээвэр, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, электрон мэдээлэл, эм эмчилгээ, эрүүл мэнд, санхүү эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, боловсролын болон биеийн тамирын мэргэжлээр нийт 7000 оюутан сурч, 532 багш ажилтан ажилладаг байна.