БНСУ-ын Донгкук (Dongguk university) их сургууль нь 1906 онд байгуулагдсан, бүрэлдэхүүний 6 сургуультай, Сөүл хотод байрладаг сургууль юм.
Шаардлага:
- ХААИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутан байх
- Хамгийн багадаа нэг улирал амжилттай суралцсан байх
- Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй байх
- Солонгос хэл, уран зохиолын тэнхимд суралцахаар бол TOPIK 3-4 түвшнээс дээш мэдлэгтэй байх
Тэтгэлэг: Сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Өргөдлийн материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2024.10.25
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: international@muls.edu.mn
Хаяг: Захиргааны байр, 205 тоот
Өргөдлийн маягтуудыг international@muls.edu.mn хаягаар бүртгүүлж авна уу.
Гадаад харилцаа, түншлэлийн алба