ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн ерөнхий газар болон Asian Society of Conservation Medicine хамтран “17th Asian Society of Conservation Medicine” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Living in Harmony with Nature: Wildlife, Human and Ecosystem Interface” сэдвийн хүрээнд 2024 оны 09 сарын 30-аас 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хурал нь Азийн байгаль хамгаалах, мал эмнэлэг, биологийн салбарын эрдэмтэн судлаачид, практикийн мэргэжилтнүүд, оюутнуудын мэдлэг чадварын харилцан солилцоо, хамтын ажиллагааны оролцоог нэгтгэж, нэмэгдүүлэх, шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан нэг эрүүл мэндийн тогтолцоог бий болгох зорилготой болов.
“17th Asian Society of Conservation Medicine”-“Living in Harmony with Nature: Wildlife, Human and Ecosystem Interface” олон улсын эрдэм шинжилгээний хуралд нийт 16 улсын 110 төлөөллөгч болон манай улсын энэ чиглэлийн судалгаа хийдэг, хийхээр зорьж байгаа 60 гаруй төлөөлөгч судалгааны илтгэлээ хэлэлцүүлж, дэлхийн хэмжээний эрдэмтдийн лекц болон воркшопт оролцлоо.