Хөдөө аж ахуйн их сургууль болон "Mонголын хөдөө аж ахуйн эрдэс шим тэжээлийн холбоо" ТББ, “Эйл Би Эйч технологи” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд
- Мал аж ахуйн мэргэжилтэн бэлтэх, аж ахуй эрхлэгч, малчдын мал сүргийн таваарлаг чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх
- Оюутан залуусыг МИМО тэжээлийн үйлдвэрт сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, оюутны төгсөлтийн болон магистр, докторын судалгааны ажлын туршилтыг хамтран гүйцэтгэх
- МИМО тэжээлийн үйлдвэрийн ажилтан, ХААИС-ийн багш нар хамтран мал аж ахуйн мэргэжилтэн, аж ахуйн эрхлэгч, малчдад тухайн брэнд бүтээгдэхүүний ач холбогдлыг танин мэдүүлэх, мэдлэг олгох сургалт, сурталчилгааг хийх
- ХААИС-ийн эрдэмтэн судлаачдын судалгааны инновацын үр дүнг МИМО брэндийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт дурдсан ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллахад Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн “Мал аж ахуйн технологи дамжуулах төв” өндөр оролцоотой ажиллана гэлээ.