ХААИС "Монголиан рояал турс" ХХК-тай хамтран ажиллана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-10-10 12:31:17

Хөдөө аж ахуйн их сургууль болон "Монголиан рояал турс" ХХК хооронд эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт дурдсанаар ХААИС-ийн шинжлэх ухааны судалгаа, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаад дотоодод эрдэм шинжилгээний хурал, уулзалт зөвлөгөөн, форум, эвент үйл ажиллагаа, туршлага судлах аялал зохион байгуулах үндсэн чиглэлийн хүрээнд

- ХААИС-ийн багш, эрдэмтэн судлаачид, ажилтан, албан хаагчид болон оюутан суралцагчдыг гадаад улс оронд эрдэм шинжилгээ, судалгаа, ажил хэргийн аяллыг зохион байгуулах

- ХААИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагааны чиглэлд нийцсэн олон улсын байгууллагуудтай холбох үйл ажиллагааг зохион байгуулах

- ХААИС-ийн хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсад ирсэн багш, судлаачид бусад гадаадын зочдыг хүлээн авч аяллын үйлчилгээ үзүүлэх, монгол орноо сурталчлах ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.