"Хятад, Монголын мал аж ахуйн Мози лаборатори" байгуулах дөрвөн талт гэрээнд гарын үсэг зурлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-11-01 15:11:37

Ляонин хөдөө аж ахуйн мэргэжил техникийн коллеж, БНХАУ-ын Хэфэн групп, Монголын Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, "Нэг бүс нэг зам" олон улсын хөгжлийн судалгааны академи 2024 оны 10 дугаар сарын 30-нд хамтран ажиллах үйл ажиллагааны гэрээ байгууллаа. Дөрвөн тал хамтран Хятадын Ляонин мужийн мэргэжлийн боловсролыг гадаадад гаргах төсөл – “Хятад, Монголын мал аж ахуйн Мози лаборатори” төслийн нээлтийн ёслолыг зохион байгууллаа.

Энэ удаагийн дөрвөн талт хамтын  ажиллагааны бүтээн байгуулалт  "Хятад, Монголын мал аж ахуйн Мози лаборатори" нь БНХАУ-ын "Нэг бүс нэг зам" санаачилга болон Монгол Улсын "Талын зам"-ын стратегийн бодлогын эрх ашгийг дэмжин, Хятад Монгол хоёр улсын дээд түвшний мэргэжлийн болон техникийн  боловсролын хамтын ажиллагааг олон улсын түвшинд шинэчилж, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ХААИС-ийн сургалт, судалгаа болон хөдөө аж ахуйг хослуулан хөгжүүлэх үйл хэрэгт туслалцаа үзүүлэхэд оршино.

Түүнчлэн "Хятад-Монголын мал аж ахуйн Мози лабортори"-ийг байгуулснаар мал аж ахуйн салбарт нэн шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх төдийгүй Хятад, Монгол хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц мэргэжил, техникийн ур чадвартай боловсон хүчнээр хангах боломж бүрдэнэ.

Нээлтийн арга хэмжээнд Ляонин хөдөө аж ахуйн мэргэжил техникийн коллежийн төлөөлөгчид оролцож, мал эмнэлэг, агрономи, хүнс судлал, эмзүй, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшинд мэргэжилтэн бэлтгэж “Мози лаборатори”-ийн олон талт үр ашгийг дээшлүүлэх талаар МУ-ын Хөдөө аж ахуйн их сургууль болон “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академитай санал солилцлоо.