Хөдөө аж ахуйн их сургуулийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.
Хэлэлцсэн асуудал:
- Удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах, удирдах зөвлөлийн даргыг сонгох
- Удирдах зөвлөлийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх
- ХААИС-ийн дүрэм, бүтцийн шинэчилсэн төслийг хэлэлцэх
- ХААИС-д 2024-2025 оны хичээлийн жилд элсүүлэхээр тогтоосон оюутны хяналтын тоог хэлэлцэх
- Бусад асуудлын хүрээнд
Шийдвэрлэсэн нь:
- ХААИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг батламжилж, Удирдах зөвлөлийн даргаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын орон тооны бус зөвлөх Д.Тэрбишдагвыг сонгож, ажиллуулахаар томиллоо.
- ХААИС-ийн Удирдах зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа.
- ХААИС-ийн дүрэм, бүтцийн шинэчилсэн төслийн саналд хамт олны оролцоог хангах, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулав.
- Хөдөө аж ахуйн их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд элсүүлэх оюутны хяналтын тоог батлав.
- ХААИС-ийн ректорын албан тушаалын (ажлын байр) тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулав.
ХААИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ