ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”-өөс санаачлан МУИС, ШУТИС болон Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хийн шингээлт, ялгарал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр МУИС-ийн Төв номын санд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл, ач холбогдол болон байгаль орчинтой зөв зохистой харьцах, ашиглах, хамгаалах зэрэг менежментийн асуудлыг илрүүлэх, шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олны хүртээл болгох зорилготой боллоо.
Тус хуралд мал аж ахуй, газар тариалан, хөрс судлал, эрчим хүч, барилга байгууламж, байгалийн нөөц, биологийн олон янз байдал зэрэг салбаруудын хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцох судалгаа шинжилгээний арга аргачлалыг оновчлох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, түүнд дасан зохицох арга замын талаар 20 гаруй илтгэл хэлэлцэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, төрийн байгууллагууд, их сургуулиуд, хүрээлэнгүүдийн 70 гаруй төлөөлөл оролцлоо.