Туршилтад амьтан хэрэглэх Ёс зүйн хяналтын зөвлөл 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн танхимд хуралдлаа. Хуралдаанаар судлаачдаас ирүүлсэн 13 өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж, 5 өргөдлийг баталгаажуулж, үлдсэн асуудлыг техникийн засвар хийж, бичиглэлийг хянасны дараа баталгаажуулахаар тогтов.
Туршилтын амьтан хэрэглэх шаардлагатай судалгааны төсөл
Бага молекулт пептидийн бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь | МЭХ |
Мал амьтны ку-чичрэг өвчний оношилгоонд ашиглах рекомбинант уургийн судалгаа | МЭХ |
Туршилтын загвар амьтны тавлаг байдлыг хангах, хэвийн физиологийн үзүүлэлтийг тогтоох, фенотип, генотип, судлах, үржүүлэх | МЭХ |
Хятад, монгол хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт хачиг, хачгаар дамжих халдварыг судалж, хил дамжин халдварлахаас сэргийлэх, идэвхтэй хянах стратеги” | МЭХ |
Нано технологи ашиглан, Монгол орны нохойны вектороор дамжин халдварладаг өвчнүүдийг илрүүлэх, хянах | МЭХ |
Монгол тэмээ (Camelus bactrainus)-ний цусан халдварыг оношилж, молекул биологийн аргаар баталгаажуулсан нь | МЭС |
Хоёр бөхт тэмээний гематологи, биохими, сүүний зарим үзүүлэлтүүдийн лавлах интервалыг тогтоох | МЭС |
Шүлхий, үхрийн арьс товруутах өвчний тархвар зүйн судалгаа, эдгээр өвчний оношилгоонд дэвшилтэт арга (vLAMP) боловсруулан турших | МЭС |
Mongolian infectious disease response coordination project | МЭС |
Монгол, Хятад дахь хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэхэд гүзээний ферментацийг пробиотикоор дэвхжүүлэх аргын хамтарсан судалгаа хөгжүүлэлт | МЭХ |
Бог малын мялзан, бруцеллёз өвчнүүдээс урьдчилан срэгийлэх дархлаажуулалтыг нэгэн цаг хугацаанд хийх туршилт, судалгаа | МЭХ |
Ноолуурын ямааны арьс, үсний хамтарсан судалгаа | МААЭШХ |
Судалгааны үндсэн чиглэл | МААЭШХ |
Хяналтын зөвлөл нь ХААИС-ийн харьяа хүрээлэн, бүрэлдэхүүн сургуулиудын багш, судлаачдын хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд туршилтын амьтан хэрэглэхдээ ёс зүйн алдаа, дутагдал гаргахаас сэргийлэх, туршилтын амьтны тавлаг болон аюулгүй байдлыг хангасан орчинд энэрэнгүй зарчим баримтлан, амьтныг тарчлаан зовоохгүйгээр судалгаа хийх зарчмыг мөрдүүлэх, амьтанд туршилт хийх арга, аргачлалын шинжлэх ухаанч байдал, ёс зүйн асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах үүрэгтэй байгуулагдсан юм.
Амьтдыг туршилт, судалгаанд хэрэглэхдээ 3R-ын зарчмыг баримталдаг. Үүнд:
1. Орлуулах (Replacement) - хэрэв тухайн туршилт нь амьтад ашиглахаас бусад аргаар судалгаа, шинжилгээ явуулах боломжгүй бол туршлагын амьтдыг сонгох
2. Цөөлөх буюу багасгах (Reduction)- аль болох цөөн тооны амьтныг туршилтанд хэрэглэх
3. Боловсронгуй болгох (Refinement) - туршилтын амьтныг аль болохоор өвтгөж зовоохгүй байхаар туршилтын арга зүйг боловсруулах
Хуралдаанаар туршилтын мал, ашиглан хийх мал эмнэлэг, био анагаах, тархвар зүйн судалгаа, туршилт шинжилгээний үед амьтны эрхийг хамгаалах, шинжлэх ухааны ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх талаар ёс зүйн зөвшөөрөл хүссэн судлаач нарт мэргэжил, арга зүй болон 3R зарчмын талаар зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.
Мал амьтныг туршилтад хэрэглэх ёсзүйн хяналтын зөвлөлийн шийдвэргүйгээр уг судалгааны ажлын үр дүнг дотоод, гадаадын хэвлүүлэх боломжгүй болохыг нийт судлаачдад анхааруулж байна.