“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дрон ашиглах нь” сургалт зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-06-05 18:59:28

хааис-ийн Инженер, технологийн сургууль “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дрон ашиглах нь” сэдэвт танхим дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Инженер, технологийн сургуулийн профессор багш нарыг чадавхжуулах зорилготой  “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дрон ашиглах нь” сургалтыг  БНСУ-ын Жэнин их сургуулийн профессор Ан Ик Гюн, Политехникийн их сургуулийн профессор Ким Хаг Жү нар удирдан явуулж Цахилгаан хангамж, электроникийн тэнхим зохион байгуулав.

БНСУ-иас уригдан ирсэн зочин профессорууд Инженер, технологийн сургуулийн профессор багш нарт 3 удаагийн чадавхжуулах сургалтыг удирдан явуулсан байна.