“Инжeнер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн “Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа” төсөл амжилттай хэрэгжиж байна.
Тус төслийг хамтран хэрэгжүүлэгч их сургуулиуд 2023 оны 11 дүгээр сард хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанаар төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
Японы Уцуноямигийн их сургуулийн профессор Ишигүри Путоши, Ямагата их сургуулийн профессор Айсо Харуно нар ХААИС-д 2024 оны 05 дугаар сард 7 хоногийн хугацаатай зочин судлаачаар ажиллах хугацаандаа судлаач, оюутнуудад нээлттэй семинар хэлэлцүүлж, хамтарсан судалгааны ажил зохион байгуулсан.
“Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа” төсөлд ХААИС-ийн судлаачдаас гадна ШУТИС-ийн судлаачид хамтран оролцож байгаа бөгөөд ШУТИС-ийн Ойн сургалт, судалгааны хүрээлэн ахисан шатны суралцагсадын хээрийн судалгааны ажлыг зохион байгуулав.
ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас М.Хишигжаргал (Ph.D), Г.Мөнхбат, С.Цогт, ШУТИС-аас Т.Баясаа (Ph.D) нар төслийн монгол талын судлаачдыг төлөөлж 2024 оны 06 дугаар сард Японы Уцунояма их сургуульд зочлон мод-модлог судлалын сургалтад хамрагдаж Уцунояма их сургуулийн ойн төв болон Точиги аймгийн ойн судалгааны төв, Японы мод үржүүлгийн судалгааны төвүүдэд ажиллаж туршлага судалсан байна.