“Инжeнер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургууль “Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа” төслийг Ямагата их сургуулийн Хөдөө аж ахуйн сургуультай хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Ямагата их сургуулийн Хөдөө аж ахуйн сургуулийн “Smart forest” лабораторийн профессор Ларру Лофенз болон бусад эрдэмтэнтэй хамтран шилмүүст ойн төлөв байдал, ангилал болон мониторинг хийх, сэргэн ургалт, ойн биомасс тодорхойлоход нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах боломж, дрон ашиглалтын болон зураг боловсруулалтын программ хангамж ашиглах хээрийн болон лабораторийн судалгаа-сургалтад хамрагдлаа.
Ойн судалгаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хиймэл оюун ухаан, олон төрлийн загвар ашиглах, төрөл бүрийн зурган мэдээлэлд боловсруулалт хийх, ойн хомсдол доройтлыг үнэлэхэд өргөн ашиглаж байна.