ОХУ-ын Эрхүүгийн ХААИС-иас оюутан солилцооны зуны хөтөлбөрийн хүрээнд 11 оюутан, багшийн хамт ХААИС-д зочилж, сургуулийн ректор Б.Баасансүх хүлээн авч улзлаа.
ОХУ-ын Эрхүүгийн ХААИС-тай Хос зэрэг олгох хөтөлбөр болон Зуны оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хамтран хэрэгжүүлэх, олон жилийн түүхт, уламжлалт харилцааг идэвхжүүлэх зорилгоор жил бүр хоёр их сургуулийн оюутнууд зуны солилцооны хөтөлбөрт хамрагддаг билээ.
ХААИС-ийн удирдлага, хамт олонд Эрхүүгийн ХААИС-иас талархлын бичиг илгээснийг уулзалтын үеэр гардуулан өглөө.