БНСУ-ын GUMI их сургууль болон Морин үзүүлбэрийн холбооны удирдлагууд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд зочилж тус сургуулийн захирал Д.Гүрбазар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар GUMI их сургуулийн “Биеийн тамирын тэнхим”-ийн эрхлэгч Ким Си И, Морин үзүүлбэрийн холбооны ерөнхийлөгч Жанг Кюн Сёк, Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулав.
Хамтын ажиллагааны гэрээ нь БНСУ-ын GUMI их сургууль, БНСУ-ын Морин үзүүлбэрийн холбоо, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш оюутныг чадавхжуулах урт болон богино хугацааны сургалтууд, оюутан солилцоо, “Морин спортын менежер” 3+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутнууд гэрээний хүрээнд БНСУ-д 7-9 сарын хугацаанд цалинтай дадлагажих боломж бүрдэж байна.