“Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” төслөөс дроны сургалт зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-08-27 15:24:00

Монгол Улсын Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургууль болон Япон улсын Ямагата их сургуультай хамтран “Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” төслийг 2023-2026 оны хугацаанд хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд ХААИС-ийн Агроэкологийн сургууль дээр 2024 оны 08 дугаар сарын 03-08-нд 5 хоногийн хугацаатай Япон улсын Ямагата их сургуулийн профессор Яго Дайз Доносо “Phyton болон Deep learning” чиглэлээр онол, практик хосолсон анхан шатны сургалт зохион байгууллаа.

Сургалтад ХААИС-ийн багш нарын төлөөлөл, дроны технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл хамрагдаж, сертификат олгосон байна.