Төрийн өмчийн их сургуулиуд судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-01-27 18:24:54

Төрийн өмчийн зургаан их сургуулийн удирдлагууд судалгаа, инновац, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулав.
Хамтын ажиллагааны гэрээнд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, дэд профессор Э.Төмөртогтох, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Ж.Эрхэмтөгс нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний WoS, Scopus мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо, чанарыг сайжруулах, Scopus мэдээллийн санд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (Data cleaning), Scopus-т бүртгэл бүхий эмхэтгэл гаргадаг олон улсын хурлыг хамтран зохион байгуулах, эндаумент сан байгуулах, Засгийн газрын бодлогын баримт бичигт дурдсан зарим үйл ажиллагааны хөтөлбөрт тинк танк байгуулан хамтран оролцох, мөн бүх түвшний салбар дундын хамтарсан хөтөлбөр боловсруулах, нээлттэй лаборатори байгуулах, тоног төхөөрөмжийг хамтран ашиглах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар болов.