ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн санаачлан БНСУ-ын Кёнсан их сургуультай 2024 оны 06 дугаар сард байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ХААИС “Global Capstone design”, Кёнсаны их сургууль “G-Vision trip” багш, оюутан солилцоо, харилцан туршлага судлах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Кёнсаны их сургуулийн “G-Vision trip” хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн профессор багш нар, 26 оюутан, Мал эмнэлгийн сургуулийн 3, Эдийн засаг, бизнесийн сургуулийн 1 оюутан 2025 оны 02 дугаар сарын 03-08-ны 5 хоногийн хугацаанд БНСУ-ын Кёнсаны их сургуульд зочилж, 5 баг болон оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, оюутны старт–апп компаниудтай танилцах аялал зохион байгуулна.
Бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессор багш нар хамтын ажиллагааны хүрээнд