ХААИС-ийн 2024 оны тайланг хамт олноороо хэлэлцлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-02-07 15:17:44

ХААИС-ийн 2024 оны тайланг хэлэлцэх профессор, багш, ажилтны уулзалт, хурлыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хатантуул театрт зохион байгууллаа.

Уулзалт, хурлаар ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх “ХААИС-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт” тайлан илтгэлийг танилцуулж хамт олноороо хэлэлцэв.

ХААИС-ийн профессор, багш, ажилтнууд тайлантай холбоотой ХААИС-ийн стратеги төлөвлөгөөг төр, засгийн бодлого, урт, дунд хугацааны хөтөлбөрүүдтэй уялдуулж шинэчлэх, хариуцлагыг нэмэгдүүлж шат, шатны удирдлагатай үр дүнгийн гэрээ байгуулж сар, улирал, жилээр дүгнэж ажиллах, “ХААИС-ийн профессор, багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох журам”-ыг багш нарын санал, шүүмжийн дагуу шинэчлэн сайжруулах, сургуулийн хэмжээнд цахим шилжилтийг хурдасгах, дата баазуудыг үүсгэх, шинэчлэх, хичээлийн байрны нөхцөл байдлыг сайжруулах зэрэг асуудлаар хэлэлцэж, санал хэллээ.

Мөн энэ үеэр ХААИС-ийн Шилдэг эрдэм шинжилгээний өгүүллийн зохиогчдыг урамшуулж Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, доктор Э.Төмөртогтох өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ.