КОПИА Монгол төв 2014 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд ХААИС-тай олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн билээ.
Тэдгээрийн дундаас ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран “Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах” төслийг 2022-2024 онд амжилттай хэрэгжүүлсний үр дүн, суурин дээр 2025 оноос “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох” төслийг дахин хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Ферментжүүлсэн багсармал тэжээлийн үйлдвэрийг ХААИС-ийн дэргэд байгуулах барилга ашиглах зөвшөөрлийн гэрээнд тус сургуулийн ректор Б.Баасансүх, КОПИА Монгол төвийн захирал У Мен Гюү нар гарын үсэг зурлаа.
Төслөөс ХААИС-ийн дэргэд Ферментжүүлсэн багсармал тэжээлийн үйлдвэрийг байгуулж, үйлдвэрлэсэн тэжээлээр төсөлд оролцогч өрхүүдийн малын тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна нийт малчдын малын тэжээлийн хэрэгцээнд нийлүүлэх зорилго тавьсан байна.