ХААИС-ийн ректор Б.Баасансүх, "Оюуны ундраа пропертийз" ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Тэнүүн нар хамтын ажиллагааны санамж бичигт 02 дугаар сарын 11-нд гарын үсэг зурж баталгаажууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд "Оюуны ундраа пропертийз" ХХК нь ХААИС-ийн оюутан, багш, ажиллагсадыг чадавхжуулах, тус сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Мөн Мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран оюутан залуусын дунд мал аж ахуйн гарааны бизнесийг дэмжих “Старт ап” тэмцээн зохион байгуулах, оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр дадлагажуулах, практик туршлага олгох боломжийг бүрдүүлэх, шаардлагатай анги танхим болон түүнтэй уялдан гарах зардлуудыг хариуцах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ.