Канадын Саскачеваны их сургуулийн төлөөлөгчид ХААИС-д зочилж хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт эрдэм шинжилгээ, судалгаа, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тусгасан байна.
Мөн Саскачеваны их сургуулийн төлөөлөгчид ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.
Саскачеваны их сургуулийн Таримал тэжээлийн үржүүлгийн Стратегийн судалгааны хөтөлбөрийн тэргүүн, дэд профессор Б.Билигт 02 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт "Таримал тэжээлийн ургамлын сортыг сайжруулах туршлагаас" сэдвээр ХААИС, ХХААХҮЯ-ны багш, мэргэжилтнүүдэд лекц унших юм.