Канадын Саскачеваны их сургуулийн доктор Б.Билигт лекц уншив

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-02-21 20:03:17

Канадын Саскачеваны их сургуулийн Таримал тэжээлийн үржүүлгийн стратегийн судалгааны хөтөлбөрийн тэргүүн, доктор Б.Билигт ХААИС-ийн багш, ахисан түвшний судлаач оюутнууд, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдэд Саскачеваны их сургуулийн өвс тэжээл, газар тариалан, мал аж ахуйн судалгааны төвүүд ба мэргэжилтнүүд - Тэд үйлдвэрлэлтэй хэрхэн холбогдсон бэ? (25 минут) Тэжээлийн аж ахуйгаас бэлчээрийн менежмент хүртэл: Канадын баруун хэсэгт хэрхэн ажилладаг тухай (35 минут) сэдвүүдээр лекц уншлаа.