“Оюутны инновацын шилдэг бүтээл” шалгаруулах уралдааныг зарлаж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-02-21 20:58:10

Agro expo 2025 - Олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын нэгдсэн хамгийн том үзэсгэлэн болон Хөдөө аж ахуйн их сургууль хамтран их сургуулийн нийт оюутан дунд “Оюутны инновацын шилдэг бүтээл” шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Нийт шагналын сан – 5.000.000₮

Тэргүүн байр: 1.500.000₮, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Дэд байр: 1.000.000₮, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Гурвдугаар байр: 500.000₮, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Уралдаанд оролцох хүсэлтэй оюутан бүрдүүлсэн багц материалаа цахим хэлбэрээр conference@muls.edu.mn хаягт эсвэл ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газарт 2025 оны 03 дугаар сарын 05-ны дотор дараах тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал:

1. Оролцогчийн анкет;

2. Бүтээлийн биет загвар үзүүлэн, зураг, видео танилцуулга;

3. Бүтээлийн талаарх бичмэл болон PPT танилцуулга;

4. Бүтээлийн талаарх бүрэлдэхүүн сургуулийн тодорхойлолт;

Уралдаанд ирүүлсэн нийт бүтээлээс 6 бүтээлийг шалгаруулж Agro expo 2025 үзэсгэлэнгээр нийтэд танилцуулж өрсөлдүүлсэнээр шилдгүүд тодорно.