ХААИС-ийн магистр, докторын зэрэг хамгаалсан ахисан түвшниий суралцагчдад тус сургуулийн Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын захирал Г.Энхбаяр, Эрдэм шинжилгээ инновацын газрын захирал Э.Төмөртогтох, Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар нар баяр хүргэн дипломыг гардууллаа.
Г.Ганзаяа “Монгол орны зарим нуурын шаварлаг хурдсын шинж чанар, ач холбогдлыг судалсан дүн”, М.Бадамзаяа “Хөрсний үржил шимийн зарим үзүүлэлтэд үет ба буурцагт ургамлын нөлөө”, З.Алтанцэцэг “Органик цэсийн (Solanum melongena. L) талбайд зарим хөнөөлт үе хөлтөнтэй тэмцэх биологийн арга боловсруулсан дүн”, Д.Насанжаргал “Монгол орны баруун бүсэд жимс жимсгэнэ тариалах газрын тохиромжтой байдлын үнэлгээ” сэдвээр тус тус хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг;
Т.Мандухай “Олон сувгийн камераар тоноглосон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр буудайн ургалтын үе шатыг хянасан дүн” сэдвээр техникийн ухааны магистр, Д.Отгон-Эрдэнэ “Буудайн сортуудад навчны хүрэн зэв өвчин (Puccinia triticina eriks)-ийг кодлогч маркер генийг илрүүлсэн дүн”, Moqier “Цөлөрхөг хээрийн бүсийн газрын доройтол, түүнийг бууруулахад ойн зурвасын нөлөө”, Н.Нансалмаа “Арвай (Hordeum vulgare)-н өвчний судалгааны дүн” сэдвээр тус тус хөдөө аж ахуйн ухааны магистрын зэрэг хамгаалав.
Эрдмийн зэргээ нэр төртэй хамгаалж дипломоо гардан авсан шинэхэн магистр, докторууд, удирдагч багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын их үйлсэд нь амжилт хүсье.