ХААИС-ийн ректор Б.Баасансүх БНАСАУ-ын Хөдөө аж ахуйн судалгааны төвийн захирал Ким Гэ Хюн, хөтөлбөрийн менежер Ким Хё Ёнг, Агроэкологийн сургуулийн багш Т.Насанжаргал нарыг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНАСАУ-Монголын хөдөө аж ахуйн техник, технологийн солилцоог эрчимжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хойд Солонгосын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан хөтөлбөр боловсруулах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хоёр талын ажлын хэсэг байгуулах талаар санал солилцов.