Япон улсын Шиншү их сургуулийн 2025 оны намрын семистрийн элсэлт, оюутан солилцооны хөтөлбөрт бүртгүүлэхийг урьж байна. Шиншү их сургууль нь 1949 онд байгуулагдсан, инженер, эдийн засаг-хууль, мал эмнэлэг, хөдөө аж ахуй зэрэг 8 факультеттай.
Оюутан солилцооны хөтөлбөрийн танилцуулга
Солилцооны хөтөлбөрийн хугацаа: 1 эсвэл 2 семистр
Тавигдах шаардлага:
1. ХААИС-ийн бакалаврын үндсэн оюутан байх
2. Япон хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад шаардлага:
1. Хувийн зардлаар сурах чадвартай гэдгийг батлах Санхүүгийн баталгаа, өөрийн эсвэл батлан даагчийн банкны баталгаа:
o Дансны эцсийн үлдэгдэл 500,000 иен ба түүнээс дээш /оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хугацаа 6 сар хүртэл/
o Дансны эцсийн үлдэгдэл 1,000,000 иен ба түүнээс дээш /оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хугацаа 12 сар хүртэл/
2. Нэг жилд дор хаяж 10 кредит цуглуулах /1 семистрд 5 кредит/
3. Шиншү их сургуульд суралцах хугацаандаа судалгаануудад идэвхтэй оролцох
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Оюутныг нэр дэвшүүлэх хуудас /Маягт 1-Гадаад харилцааны алба бөглөнө/
2. Бичиг баримтын бүрдэл шалгах хуудас /Маягт 2/
3. Өргөдлийн маягт /Маягт 3/
4. Эрүүл мэндийн хуудас /Маягт 4/
5. Дүнгийн тодорхойлолт /Англи эсвэл Япон хэлний баталгаат орчуулгын хамт/
6. Гадаад паспортын хуулбар /Нүүр хуудас, урьд нь Япон явсан бол штамп даруулсан хуудасны хамт/
7. Санхүүгийн батлан даагчийн банкны баталгаа /1 семистр сурах бол 500,000 иен, 2 семистр сурах бол 1,000,000 иентэй тэнцэх хэмжээтэй байх/
8. Япон хэлний сертификат
9. Урилга авах мэдээллийн хуудас /Маягтын дагуу/
10. Цээж зураг /600/450 хэмжээтэй/
Зардал /1 сард/: нийт 50,000~130,000 иен
*Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
• Байр: 35,000-50,000 иен
• Хоол: 25,000-35,000 иен
• Ном, хэрэгсэл: 2000-5000 иен
• Хувийн зардал/бусад: 10,000-15,000 иен
• Тээврийн хэрэгсэл: 500-1500 иен
• Даатгал: 3000 иен
• Ахуйн зардал /газ, ус, цахилгаан/: 10,000
• Хобби-чөлөөт цаг-5,000-15,000 иен
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.
https://www.shinshuu.ac.jp/institution/gec/en/prospective_students/gec_exchange_student_program/
БҮРТГЭЛ: 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Захиргааны байрны 205 тоотод байрлах Гадаад харилцаа, түншлэлийн албанд бүртгүүлнэ үү.
Гадаад харилцаа, түншлэлийн алба