XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн, ХААИС-ийн профессор, ХААШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Г.Гантулгад ХААИС-ийн удирдлага хүндэтгэл үзүүллээ.
Түүний ХАА-ийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, ХААИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, судлаачдын залуу халааг бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цолыг олгосон байна.