ХААИС-ийн хамт олон билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын нэгдсэн золголт зохион байгуулж ахмад настнууд, профессор багш нар, ажилтнууд хүрэлцэн ирж амар мэндээ хэлэлцэн, алд цэнхэр хадгаа дэлгэн золгоцгоолоо.
ХААИС-ийн ахмад настан, профессор багш, ажилтнуудын нэгдсэн золголтын үеэр ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнадсан Агроэкологийн сургуулийн захирал, доктор А.Буянбаатар, Алтангадас одонгоор шагнагдсан Агроэкологийн сургуулийн багш, дэд профессор Х.Баярмаа, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, дэд профессор М.Оюунчимэг нарт төрийн дээд одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх тэргүүтэй удирдлагууд Мал эмнэлгийн сургуулийн ЭНБД, доктор Н.Очирхүү, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, доктор Н.Бат-Эрдэнэ, багш, доктор Д.Оргил нарт Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг, үнэмлэхийг гардуулснаас гадна докторын зэрэг хамгаалсан Д.Ганболд “Жимсний талбайн ургац хамгаалах техник технологийн судалгаа”, Ж.Амгаланзул “Уламжлалт аргаар ааруул үйлдвэрлэх техник, технологийн параметрийн үндэслэл (Малчин өрхийн жишээн дээр)” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг;Т.Ариунболд “Цагаан-Уул үүлдрийн хонины аж ахуй, биологийн зарим онцлогийг судалсан дүн”, О.Оюунтуяа “Өгий нуурын агнуурын загасны зүйлийн бүрдэл, ашиглалт, хамгааллын асуудал”, А.Оюунболор “Таримал царгас (Medicago sativa.L)-ны Gozlu-1, Bilensoy-80 сортуудыг тариалж малын тэжээлийг уургаар баяжуулах боломжийг судалсан дүн”, Ч.Уранхайч “Целлюлаза, ксилаза энзимээр боловсруулсан үр тарианы сүрлийн шингэц, тэжээллэг чанар” сэдвээр тус тус хөдөө аж ахуйн ухааны докторын зэрэг хамгаалсанд баяр хүргэж диплом, энгэрийн тэмдэг, цомыг гардуулан өгч дурсгалын зураг татуулав.