ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн профессор багш нарын бүтээл “Амьтны халдварт өвчин” сурах бичгийн нээлт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо.
Уг сурах бичгийг орчуулах зөвшөөрлийг JICA-MJVET төслийн дэмжлэгтэйгээр Японы мал эмнэлгийн шинжлэх ухаан, мал эмнэлгийн микробиологийн хэлтэс болон Киндай Шуппан ХХК-аас авч монгол хэлнээ орчуулан бэлтгэсэн билээ.
“Амьтны халдварт өвчин” сурах бичиг нь монгол оронд тохиолддог мал, амьтны халдварт өвчнүүдээс гадна манай оронд мэдээлэгдээгүй өвчнүүд болон шинээр гарч буй өвчнүүдийн мэдээлэл агуулсанаараа онцлог юм.
Сурах бичгийн нээлтэд Мал эмнэлгийн сургуулийн профессор багш нар, оюутнууд оролцож номын дээжэээс багш, ажилтнуудад гардуулж, мөн оюутнуудын хэрэгцээнд зориулан ХААИС-ийн Хөдөө аж ахуйн номын сан болон Мал эмнэлгийн сургуулийн номын санд тус бүр 40 ширхэг сурах бичиг хандивлав.