БНСУ-ын Жонбук үндэсний их сургуулийн 2+2 хос хөтөлбөрийн элсэлт зарлагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-03-20 18:26:45

БНСУ-ын Жонбукийн их сургууль (Jeonbuk National Universiy) болон Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран  хэрэгжүүлдэг 2+2 хос хөтөлбөрийн элсэлт зарлагдлаа.

 

Мэргэжлийн чиглэлүүд:

- Агроэкологи

Инженер, технологи

- Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл

- Хүнсний инженер, технологи

- Хөдөө аж ахуйн биотехнологи

- Амьтны биотехнологи

 

Тавигдах шаардлага:

  1. ХААИС-ийн бакалаврын 2 дугаар ангийн оюутан байх (2025 оны хавар 2 дугаар ангиа төгсөх оюутан  байх)
  2. Голч оноо 2.75 буюу түүнээс дээш байх;
  3. Солонгос хэлний TOPIK 4 ба түүнээс дээш түвшинтэй байх;
  4. ХААИС-д 65-70 кредит амжилттай үзэж судалсан байх.

 

Бүрдүүлэх материал:

*Монгол хэл дээрх бүх материалыг Англи эсвэл Солонгос хэлний орчуулгын хамт өгөх шаардлагатай. Сурах төлөвлөгөөг зөвхөн солонгос хэл дээр гараар бичсэн байна. 

  • Өргөдлийн материал (Солонгос эсвэл англи хэл дээр бөглөх)
  • Сурах төлөвлөгөө (Солонгос хэлээр гараар бичсэн байх)
  • Тодорхойлох захидал (Англи хэл дээр, тэнхимийн багшаар бичүүлэх)
  • Сургуулийн тодорхойлолт+
  • Сургуульд элссэн батламж (Апостилаар баталгаажуулсан байх)
  • Дүнгийн тодорхойлолт
  • Солонгос хэлний TOPIK шалгалтын сертификат (4 дүгээр түвшин)
  • Гадаад паспортын хуулбар
  • Бүрэн дунд боловсролын батламж (Апостилаар баталгаажуулсан байх)
  • 3.5*4.5 хэмжээтэй визний зураг 2 хувь

 

Тэтгэлэг: Жилд 5 оюутныг сургалтын төлбөр болон байрны төлбөрөөс чөлөөлнө. Оюутны тоо 5-аас илүү байх тохиолдолд бичиг баримтын бүрдүүлэлтэд үндэслэн хамгийн сайн дүнтэй эхний 5 оюутныг сонгоно. 5 оюутны тоонд багтаагүй бол сургалтын төлбөр болох 1,991,000-2,670,500 вон (1 семистрт)-ыг Жонбук ҮИС-д төлөх үүрэгтэй. Тэтгэлэгт хамрагдсан оюутан сургуулиа төгсөлгүй гарах тохиолдолд сургалтын төлбөрөө буцаан (байгалийн болон давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд) төлнө.

 

Өргөдлийн материал хүлээн авах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. 100 дугаа р ТОПИК шалгалтын хариуг хүлээх оюутнуудын хугацааг 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгах боломжтой.

 

Хариу: 2025 оны 06 дугаар сарын 26-нд гарч, сургуулиас урилга ирсний дараа БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас суралцах визийн зөвшөөрөл хүснэ. Визийн бүрдүүлэх материал тусдаа бөгөөд санхүүгийн батлан даалт шаардлагатайг анхаарна уу.

 

Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг ХААИС-ийн Захиргааны байрны 205 тоотоос авах буюу international@muls.edu.mn хаягт хандан и мэйлээр авч болно. 

 

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн алба