БНСУ-ын Гёнсан их сургуулийн магистр болон магистр-докторын хосолсон тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-03-20 19:05:51

      БНСУ-ын Гёнсан их сургууль доорх мэргэжлээр магистр болон магистр-доктор хосолсон тэтгэлэгт хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалаврын хөтөлбөрийг 2025 оны 06 дугаар сард төгсөх курсийн оюутнууд болон магистрын хөтөлбөрийн оюутнууд.

Хамрагдах хугацаа: Магистрын хөтөлбөр: 2025.09.02-оос эхлэн 2 жил (4 семистер)

Тавигдах шаардлага: 

Солонгос хэлний топикийн 3-р түвшнээс дээш эсвэл  англи хэлний TOEFL (PBT 530, CBT 197, iBT71), IELTS 5.5, CEFR B2, TEPS 600 (New TEPS 327)-ээс дээш оноотой байх. Хэлний шалгалт өгсөн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 01-ээс хойш байна.

Тэтгэлэг:         * Ирж очих онгоцны зардал, сургалтын төлбөр

                         * Тэтгэлэг ойролцоогоор жилийн 12,000,000 (8 200$) вон байна.

 

Материал өгөх сүүлийн  хугацаа: 2025.03.21

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет (international@muls.edu.mn мэйлээр бүртгүүлж авах)
  2. Танилцуулга
  3. Суралцах болон судалгааны төлөвлөгөө
  4. Хувийн мэдээлэлтэй танилцах зөвшөөрөл
  5. Асуумж (Өргөдлийн маягтын дагуу)
  6. Хэлний онооны сертификат
  7. Фото зураг болон паспортын хуулбар
  8. Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  9. Эцэг, эхийн төрсний бүртгэлийн лавлагаа
  10. Өргөдлийн анкетыг эндээс татна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, түншлэлийн албаны  international@muls.edu.mn хаягаар авна уу

 

Гадаад харилцаа, түншлэлийн алба