Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуультай өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан ӨМӨЗО-ны Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуульд ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал И.Баярбат, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Г.Эрдэмбилэг, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Довчинванчиг нар 2025 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ажиллалаа.
Хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал И.Баярбат, Өвөр Монголын их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн захирал Вэй Ху (Wei Hu), Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Хайбин Ли (Haibin Li) нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Гэрээнд дурдсаны дагуу хамтарсан судалгааны ажил, олон улсын эрдэм шинжилгээний хурал, багш нарын урт, богино хугацааны туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх, оюутан солилцоо, оюутан дадлагажуулах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар харилцан зөвшилцлөө.