ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль оюутны "Шилдэг илтгэл" шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
"Шилдэг илтгэл" шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд оюутнууд идэвх, санаачилгатай оролцож 30 гаруй илтгэл ирүүлж хэлэлцүүлсэнээс шүүгчдийн нэгдсэн оноогоор
Нэгдүгээр байрт Хими, технологийн 4 дүгээр ангийн оюутан М.Баясахын (удирдагч багш И.Баярбат) "Малын дайвар бүтээгдэхүүн ашиглаж нохойны хоол боловсруулах технологийн судалгаа",
Хоёрдугаар байрт Байгалийн аялал жуулчлалын 4 дүгээр ангийн оюутан Ч.Нармандахын (удирдагч багш Б.Баасаннамжий) "Сонсголын бэрхшээлтэй аялагчдад хүртээмжтэй аяллыг зохион байгуулах нь",
Гуравдугаар байрт Программ хангамжийн 4 дүгээр ангийн оюутан Г.Номунтөгсийн (удирдагч багш Н.Бат-Эрдэнэ) "Хүлэмжийн IoT суурилсан удирдлагын системийн хяналтын хөгжүүлэлт",
Тусгай байрт Хими, технологийн 4 дүгээр ангийн оюутан Т.Наранжаргалын (удирдагч багш С.Отгонпүрэв) "Зарим бэлчээрийн ургамлын найрлага ба хивэгчийн метан ялгарлын хамаарлыг тодорхойлох" илтгэл тус тус шалгарлаа.
Ивээн тэтгэгч Блэссинглайф ХХК-ийн нэрэмжит шагналаар
Хими, технологийн 4 дүгээр ангийн оюутан Б.Баасанбатын (удирдагч багш Д.Баярмаа) "Булцуут цэцэг (Helianthus Tuberosus L) ургамлын цэцэгний органик будгийн уусмалаар ноосон ширхэгтийг будах боломж",
Программ хангамжийн 4 дүгээр ангийн оюутан Ш.Оюундарийн (удирдагч багш Н.Бат-Эрдэнэ) "Оюутны холбооны вэб хөгжүүлэлт (ХААИС-ийн жишээн дээр)" илтгэлүүд шалгарлаа.