ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг өмнөх жилүүдэд Ж.Баттөгс захиралтай “Нүүдэлчин агро ферм” ХХК ивээн тэтгэж ирсэн бөгөөд энэ удаагийнхыг мөн ивээн тэтгэж оролцов.
Энэ хичээлийн жилийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2 шаттай явагдаж эхний шатанд 4 тэнхимийн 41 оюутан илтгэл ирүүлсэнээс 12 оюутны илтгэл хоёр дахь шатанд шалгарч, хэлэлцүүлэн шүүгчдийн үнэлгээгээр,
1 дүгээр байрт удирдагч багш, дэд профессор Б.Баасанжалбуу, Зоо инженер, технологийн IV ангийн оюутан Б.Оюунчимэг “Татмын нугын доройтсон бэлчээрийг органик бордоо ашиглаж сайжруулах арга”
2 дугаар байрт удирдагч багш, доктор З.Эрдэнэ, Биотехнологийн IV ангийн оюутан М.Цэлмүүн “Hericium erinaceus мөөгний мицели ургуулах, тариалах боломжийг судалсан дүн”
3 дугаар байрт удирдагч багш, доктор О.Оюунтуяа, Загас үржүүлгийн технологийн II ангийн оюутан О.Чинболор “Тэнгис, Шишгэдийн зэвэг (Brachymystax lenoc) загас үржүүлсэн дүн”
Тусгай байрт удирдагч багш, дэд профессор Б.Баасанжалбуу, Зоо инженер, технологийн IV ангийн оюутан О.Эрдэнэцогт “Уулын хээрийн үетэн- алаг өвст бэлчээрийн ургац даац”, удирдагч багш, доктор З.Эрдэнэ, Биотехнологийн IV ангийн оюутан Э.Алтандөлгөөн “Модлог ургамлын үндэснээс эндофит мөөгөнцрийн цэвэр өсгөвөр ялгах” илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагналаар шагнууллаа.
Хурлыг ивээн тэтгэсэн “Нүүдэлчин агро ферм” ХХК, зохион байгуулагч баг, идэвхтэй оролцсон оюутнууд, удирдсан багш, судлаачдадаа талархсанаа илэрхийлж, амжилт хүсье.