"ХААИС-ийн нэрэмжит элсэлтийн шалгалтын сорилго"-ыг 2025 оны 04 дүгээр сарын 26, 27-нд танхим болон цахимаар зохион байгуулна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-04-16 17:58:32

"ХААИС-ийн нэрэмжит элсэлтийн шалгалтын сорилго"-ыг 2025 оны 04 дүгээр сарын 26, 27-нд танхим болон цахимаар зохион байгуулна.

Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд МАТЕАМАТИК, ФИЗИК, ХИМИ, БИОЛОГИ, АНГЛИ ХЭЛ, НИЙГЭМ СУДЛАЛ хичээлүүдийн сорилго шалгалтыг зохион байгуулж, элсэлтийн шалгалтын  бэлтгэлийн түвшинг тогтоох, ХААИС-ийн мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин, оюутныг дэмжих үйл ажиллагааг танилцуулахад оршино.

Шалгалтын хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Мэргэжлийн боловсролын  сургалтын байгууллагыг төгссөн болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.

Шалгалтын бүртгэл:

  1. Элсэлтийн шалгалтад оролцогчийг Google form ашиглан цахимаар бүртгэнэ.
  2. Математик, Физик, Хими, Биологи, Монгол хэл, Англи хэл, Нийгэм судлалын шалгалтын бүртгэл 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цагт эхэлж, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16:00 цагт хаагдана.
  3. Шалгуулагч зөвхөн өөрийн мэйл хаягаар бүртгүүлнэ.
  4. Шалгуулагчийн цахим хаягаар шалгалтын хугацаа, өрөө, бүртгэлийн дугаар, суудлын хуваарилалт, санамжийг илгээнэ.