Монгол-Япон 2 орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг Боловсрол шинжлэх ухааны яам 2014 оноос эхлэн хэрэгжүүлж МУИС, ШУТИС хамрагдсан билээ. Уг төсөлд Хөдөө аж ахуйн их сургууль 2023 оноос хамрагдаж судалгааны хамтарсан 6 баг Япон улсын их, дээд сургуультай судалгааны ажил хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Инженер, технологийн дээд боловсрол” (ИТДБ) төслийн Хөдөө аж ахуйн их сургуулийн Ажлын хэсэг болон Хамтарсан судалгааны багууд Япон улсад ажиллаж профессорууд болон судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой компани, хувь хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.
Япон улсын Ивате их сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, профессор Коичиро Кобаяаши ХААИС “ИТБД” төслийн хүрээнд хамтран ажиллахаар болов. Профессор К.Кобаяаши хамтын ажиллагааны саналыг таатай хүлээж авч 2025 оны 09-10 дугаар сард ХААИС-д зочлохоор товлов.
ХААИС-ийн Ажлын хэсэг, Хамтарсан судалгааны багийн гишүүдийн хамт Токио Метрополитаны их сургуулийн профессор М.Kawahigashiтай уулзаж төслийн хамтын үйл ажиллагаа, санамж бичиг байгуулах, санамж бичгийн агуулгын талаар зөвшилцөв. Мөн судалгааны лабораторитой танилцаж зэргийн сургалтаар докторын хөтөлбөрийн суралцагч Я.Гансүхийн судалгааны ажилтай танилцсан байна.
"Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” хамтарсан судалгааны баг
"Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” хамтарсан судалгааны баг
“Биотехнологийн аргаар сибирь шинэс (larix sibirica ledeb.)-ийн зигот үр хөврөлөөс масс үржүүлэг хийх, эндофит мөөгөнцрийн омгоор биобэлдмэл гарган авах” хамтарсан судалгааны баг

“Газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэлтэй хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлт болон хөрсний бохирдлын загварчлалын дэвшилтэт арга” хамтарсан судалгааны баг
“Газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэлтэй хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлт болон хөрсний бохирдлын загварчлалын дэвшилтэт арга” хамтарсан судалгааны баг
“Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа” хамтарсан судалгааны баг
Токио Метрополитаны их сургууль
Токио Метрополитаны их сургууль