Хөдөө аж ахуйн их сургуулийн “Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах бага хурал” 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж шилдэг илгэгч нараа шалгарууллаа. Тус хуралд Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны салбар, Мал аж ахуй, мал эмнэлгийн салбар, Инженер технологи, мэдээлэл зүй, эдийн засгийн салбараас 28 магистрант, 15 докторант илтгэл хэлэлцүүлснээс дараах илтгэлүүд шалгарч магистрант, докторантын шилдэг бүтээлийн судалгааны тэтгэлэг авах болзол хангалаа.
ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР
- Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны салбарт
- 1-р байр Д.Бямбасүрэн “Монгол орны газар тариалангийн зарим бүсүүдийн тэжээлийн ургамлын ургац загварчлал”
- 2-р байр Тингтинг Хуан “Transcriptome analysis reveals the regulatory mechanism of methyl jasmonate-induced monoterpenoid biosynthesis in Mentha arvensis L
- ”Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт
- 1-р байр Д.Өлзий –Учрал “Бэлчээрийн Монгол ямааны ангир уургаас ялгасан сүүнхүчлийн бактери, түүнийг инноваци болгох нь”
- 2-р байр Ё.Энхмандах “Үхрийн арьс товруутах өвчний эсрэг идэвхгүйжүүлсэн вакцины технологи боловсруулж, туршсан үр дүнгээс”
- Инженер технологи, мэдээлэл зүй, эдийн засгийн салбарт
- 1-р байр Д.Мөнхчимэг “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ /ГБХЗХГ-ын албан хаагчдын жишээн дээр/”
МАГИСТРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР
- Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны салбарт
- 1-р байр Э.Буянцэцэг “Уурхайн хаягдлын сангийн хөрсний хүнд металлын бохирдлыг фиторемедиацын аргаар бууруулсан туршилт судалгааны дүнгээс”
- 2-р байр У.Оюун-Эрдэнэ “Газрын тосны өрөмдлөгийн усны химийн шинжилгээний дүнгээс”
- Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт
- 1-р байр Б.Төгсжаргал “Аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийн хөрсний бохирдлыг тооцсон дүн”
- 2-р байр Ч.Мөнхзаяа “Артеммон шахмал эмийн технологийн судалгаа”
- Инженер технологи, мэдээлэл зүй, эдийн засгийн салбар
- 1-р байр Д.Батсуурь “Шингэн халаах савны температурыг PLC ашиглан удирдах судалгаа”
- 2-р байр Hu Gejiletu “Detection and Counting of Grazing Cattle from Aerial Images Using CNN” бүтээл тус тус шалгарлаа.
Шилдэг бүтээлүүдэд ХААИС-ийн захирлын 2016 оны 03 дугаарын сарын 23-ны өдрийн А/45 тоот тушаалаар баталсан “Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах, тэтгэлэг олгох журам”-ын дагуу шалгарсан докторант тус бүрд 2.000.000, магистрантад 1.000.000 төгрөгийн тэтгэлгийг олгох юм.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт магистрант, докторантуудад баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.