Хөдөө аж ахуйн их сургууль 10 жилээр магадлан итгэмжлэгдлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-12-25 17:08:11

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх комиссоос Хөдөө аж ахуй их сургуулийг 10 жилээр магадлан итгэмжилж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ХААИС-ийн ректор Б.Баасансүх итгэмжлэлийн гэрчилгээг гардан авлаа.

Хөдөө аж ахуйн их сургууль 1999, 2004, 2018 онуудад магадлан итгэмжлэгдэж байсан бөгөөд энэ удаад 2034 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаатай 10 жилээр магадлан итгэмжлэгдсэн байна.

Сургуулиа амжилттай магадлан итгэмжлүүлсэн эрдмийн хамт олондоо баяр хүргэж,  ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.